Кофе юу? Цай юу?
Санал асуулга
Та ямар үйлчилгээ сонирхож байна?
Халдваргүйжүүлэх
Ахуйн шавьж устгах
Мэрэгч устгах
Ариутгал
Бусад

Компанийн танилцуулгаЦааш
Бидний тухайМанай Мөнхгандир ХХК нь 2004 онд байгуулагдсан. Нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр буюу Ахуйн Шавьж Мэрэгч Устгал Ххалдваргүйжүүлэлтийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээг авахаар манайтай олон байгуулага хандаж, хамтран ажиллаж иржээ. Баянгол Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 8 сургууль, их дээд 3 сургууль, төрийн болон хувийн 15 цэцэрлэг, худалдаа үйлчилгээний 45 байгуулага, 6 хороо, 3 СӨХ, 5 үйлдвэрийн газарт, нийтийн хоолны 23 ресторан, зоогийн газар 28 ААНБ компани, эмнэлэг, эмийн сан 7 гэсэн газруудтай хамтарч ажиллах гэрээгээр үйлчилдэг.
          Мөн нийслэлийн хэмжээнд захиалгаар албан газар айл өрхөд үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэдэг. 2006 онд Нийслэлийн захиргааны Ажлын албаны Хог хаягдлын менежменттэй хамтран Дарь-Эхийн төвлөрсөн хогийн цэгийн эцсийн халдваргүйжүүлэлтийг манайх бие даан гүйцэтгэсэн. Манай компани нь Нийслэлийн гэр хорооллын бие засах газрын нөхцлийг сайжруулахаар гадаадын компанитай хамтран ажиллаж байна.
          Канад улсын шилдэг компаниудын нэг хог хаягдлын менежментийн асуудлыг шийдвэрлэхдээ мэргэшисэн био уусмалын Ниврон компанитай хамтран Септоник гэдэг байгалийн гаралтай ялгадсыг задалж доош суулгадаг. Үнэргүй болгодог энэхүү бүтээгдэхүүн монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
 
Хийсэн ажлуудБүх ажил